2012-01-13 - Дэлхийн брэнд AVON-ийн каталог монгол хэл дээр гардаг боллоо
Дэлхийн 100 гаруй орны 6,5 сая гаруй эмэгтэйчүүдийг нэгтгэсэн, гоо сайхны бүтээгдэхүүний шууд худалдааныхаа борлуулалтаар нэгт бичигддэг AVON компани өнгөрсөн онд 125 жилийнхээ ойг дэлхий даяар тэмдэглэсэн билээ. Дэлхийн шилдэг 100 компанийн 1 AVON Монголын зах зээлд албан ёсоор орж ирээд 2-хон жил болж байгаа ч монгол бүсгүйчүүдийн гоо сайхны хэрэглээнийх нь №1 сонголт болж чадсан билээ. Үүгээр зогсохгүй AVON компанийн монгол дахь зөвлөхүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Учир нь AVON компани зөвлөхүүддээ ямар ч эхлэл хөрөнгөгүйгээр бизнес эрхлэн, орлого олох улмаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг олгодог. AVON –ий зөвлөх болж, үр шимийг нь хүртсэн бүсгүйчүүд компаниараа бахархдаг билээ. AVON компанийнхан Монголын хэрэглэгчдэдээ зориулсан шинэ оны бэлгээ задалж байна. Энэ оноос эхлэн AVON-ий зөвлөхүүд, худалдан авагчид эх хэл дээрээ тус компанийн гайхамшигт бүтээгдэхүүний тухай мэдээлэл, гоо сайхны зөвлөгөөг авах боломжтой боллоо. Монгол хэл дээр анхлан гарсан каталогид AVON брэндийн 6 категорийн 900 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн танилцуулгаас гадна хэн бүхэнд хэрэгтэй гоо сайхны зөвлөгөөнүүд байгаа аж. Таны гоо сайхны бяцхан туслагч гэж хэлж болохоор AVON-ий каталоги өнөөдрөө эхлэн худалдаанд гарч байна. Хүн бүхэн л чанартай, боломжийн үнэтэй брэнд бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг. Мөн юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед бид өөрийн орлогоо, цалингаас гадуурх орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Тэгвэл та 300055 дугаар руу залгаж, орлого олох, өөрийн бизнесээ бий болгох боломжуудын талаар мэдээлэл аваарай AVON –ий зөвлөхүүд ямар ч эхлэл хөрөнгөгүйгээр бизнес эрхлэх, улмаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бүрэн боломжтой билээ.