2012-01-18 - Л.Месси Дэлхийн Шилдэг Хөлбөмбөгчин боллоо!
Барселона болон Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний Баллон д"Ор шагналыг 3 дахь жилдээ дараалан хүртлээ. Тэрээр ийм амжилт үзүүлсэн түүхэн дэх 4 дэх тоглогч болж байгаа нь энэ бөгөөд өмнө нь Голландын домог Иохан Круйфф болон Марко Ван Бастен, өнөөгийн УЕФА-ийн ерөнхийлөгч Францын Мишел Платини нар 3 дараалан дэлхийн шилдэг болж байлаа.
Шигшээ багийн дасгалжуулагчид болон багийн ахлагчид, хөлбөмбөгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уг шагналын төлөө эцсийн шатанд 3 тамирчин тунаж үлдээд байсан Реал Мадрид клуб Испаний Эзэн Хааны цомын тэмцээнд Малага клубтэй тоглох байсан тул К.Роналду болон түүний багийнхан хүрэлцэн ирж амжсангүй. Иймд Барселонагийн Шави болон Л.Месси нар хүрэлцэн ирсэн байлаа.
Цюрихийн Конгрессийн ордонд болсон уг шагнал гардуулах ёслолын хамгийн оргил мөч нь шилдгийг шалгаруулсан явдал байсан бөгөөд Месси багийн анд Шавидаа болон клубынхэндээ талархаж байгаагаа илэрхийлжээ.
"Энэ бол миний хувьд маш нэр төрийн хэрэг юм. Би үүнийг надад санал өгсөн хүмүүст, дасгалжуулагчдаа, Барса болон Аргентиний шигшээ багийн бүх багийн андуудтайгаа хуваалцмаар байна."
"Тэрчлэн би энэ шагналыг өөрийн найз Шавитай хуваалцахыг хүсч байна. Энэ бол бидний хамтдаа энэ шагналд нэр дэвшиж буй 4 дэх тохиолдол болж байна. Түүнтэй хамт талбайд гардагтаа би үргэлж баяртай байдаг. Энэ Баллон д'Ор бас чинийх юм шүү. Чамгүйгээр би энд зогсож байхгүй байх байсан"
Энэ жил Месси клубынхээ хамтаар Ла Лига, Аваргуудын лиг, Испаний Супер цом, Европын Супер цом болон Клубын ДАШТ-д түрүүлсэн билээ.
Уундаа
CSPORTS TEAM