Amjilt

2012-01-13 - Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны 15 дугаар чуулган болж байна

Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны 15 дугаар чуулган өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байна. 1 дүгээр сарын 13 наас 15 ны өдрүүдэд зохион байгуулагдах тус чуулганд Япон, АНУ, БНХАУ, Эстони, БНСУ, ОХУ зэрэг 6 улсын 12 хотоос 50 гаруй төлөөлөгч оролцож байна. Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 1981 онд байгуулагдаж байжээ. Улмаар Японы Саппора хотод 1982 онд анхны чуулганыг 6 улсын 9 гишүүн хоттой хийснээс хойш уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байна. “Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал” уриан дор өвөл болдог хотуудыг нэгтгэж тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах, бие биенээсээ туршлага судлахад тус холбооны бодлого үйл ажиллагаа чиглэдэг байна. Өмнөх чуулгануудын үеэр өвлийн хотуудын удирдлагууд хот төлөвлөлт, өвлийн нийтийн тээвэр, цас цэвэрлэх, зайлуулах асуудал болон өвлийн аялал жуулчлал, байгалийн нөөц бололцоо сэдвүүдээр санал бодол туршлагаа солилцож иржээ. Мөн өвлийн улиралд тулгардаг бэрхшээлүүдийг таатайгаар даван туулах арга замыг эрэлхийлэх нь энэ чуулганы зорилго болдог байна. Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны ерөнхийлөгч нь Саппора хотын дарга бөгөөд нарийн бичгийн дарга нарын холбооны төв нь Саппора хотод байрладаг. Дэлхийн өвлийн хотуудын холбоонд Улаанбаатар хот 1998 онд элсжээ. Өнгөрсөн хугацаанд холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд 15-р чуулган Winter Expo-г Улаанбаатар хотдоо зохион байгуулж байна. “Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал” уриан дор зохиогддог өвлийн хотуудын чуулганыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нээж үг хэллээ. Түүнчлэн Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны ерөнхийлөгч Саппора хотын дарга Уеда Фумио, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологи хариуцсан орлогч Д.Ганболд нээлтийн ажиллагаанд үг хэллээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат Улаанбаатар хотын цахилгаан дулааны талаар илтгэл тавих бол УБ дулааны сүлжээ ХК-ны захирал Д.Бямба-Очир Дулааны нийлүүлэлтийн үр ашигтай хэрэглээ, УБ цахилгаан түгээх сүлжээ ХК-ны захирал Б.Саранжав Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог Өвлийн хотууд дахь агаарын бохирдол, бууруулах арга зам сэдвүүдээр тус тус илтгэл тавих юм.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax